Италийн “Сери А”-гийн тоглолтууд болно

 

Италийн “Сери А”-гийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Энэ амралтын өдрүүдөд арванхоёрдугаар тойргийн тоглолтууд болно. Харин өнгөрсөн тойрогт “Интер Милан”-“Рома” 1:0, “Ювентус”-“Турин” 2:1, “Фиорентина”-“Калкио” 4:1, “Бологна”-“Аталанта” 3:0, “Эй Си Милан”-“Лацио” 3:1, “Эмполи”-“Палермо”-г 1:0-ээр хожиж, “Женоа”-“Наполи” 0:0, “Карпи”-“Хеллас” 0:0, “Удинезе”-“Сассуола” 0:0, “Верона”-“Сампдориа”-тай 1:1-ээр тэнцсэн юм.

 

Одоогийн байдлаар лигийн тэмцээнийг “Фиорентина”, “Интер Милан” 24, “Рома” 23, “Наполи” 22, “Сассуола”, “Эй Си Милан” 19, “Лацио” 18 оноотой тэргүүлж байна.

 

Ирэх тойрогт “Рома”-“Лацио” багуудын тоглолт үзэгчдийн хамгийн ихээр татаж байгаа аж. Домогт хөлбөмбөгч Ф.Тоттигоо удирдуулсан “Рома” улирлын эхэнд хүснэгтийг тэргүүлж байсан ч сүүлийн тойрогт хожигдож, оноо алдсан. Харин “Лацио” мөн л тэргүүлэгчийн байраа алдсан тул ширүүн өрсөлдөөн үзүүлэх билээ.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)