Дугуйн спортын төрөлд 98 тамирчин Олимпийн эрхээ аваад байна
- 2015-11-06
- Спорт
- 0

Ирэх онд Бразил улсын Рио де Жанейро хотод зуны Олимпийн XXXI дэх их наадам болно. Тус наадамд оролцох баг тамирчдын сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Дугуйн спортын хувьд дөрвөн ангилалд Олимпийн аваргууд тодорно. Одоогийн байдлаар 31 орны эрэгтэй, эмэгтэй 98 тамирчин дөрвөн төрөлд оролцох эрхээ аваад байгаа.
Тодруулбал зохион байгуулагч Бразил улсаас 8, Австрали 7, Бельги, Колумб 6, Герман, Англи, Итали, Голланд, Испани 5, Чех, Франц, Порутгал, Швейцарь 4, Польш, Словени, ӨАБНУ 3, Беларусь, БНХАУ, Шинэ Зеланд, АНУ 2, Канад, Коста Рика, Эквадор, Этриофи, Иран, Япон, Мавритус, Мексик, Норвеги, ОХУ, АНЭУ-ын тус бүр нэг тамирчин Олимпийн замд уралдах юм.
Дугуйн төрөл нь зуны Олимпийн наадмын ууган спортын тэмцээнүүдийн нэг. Анх 1896 онд Грекийн Афин хотод болсон зуны Олимпийн анхдугаар наадамд энэ спортын төрөл багтсан.
Түүнээс хойш 42 улс Олимпийн наадмаас ямар нэгэн медаль хүртсэн бөгөөд Франц 41 алт, 27 мөнгө, 22 хүрэл, нийт 89 медальтай бүр орныг тэргүүлдэг. Удаад нь Итали 32 алт, 16 мөнгө, 9 хүрэл, Англи 26 алт, 26 мөнгө, 23 хүрэл, Голланд 16 алт, 16 мөнгө, 11 хүрэл, АНУ 14 алт, 18 мөнгө, 20 хүрэл, Австрали 14 алт, 18 мөнгө, 17 хүрэл, Герман 13 алт, 14 мөнгө, 15 хүрэл медальтай эхний байруудыг эзэлж байна.

Г.Төмөр

Сэтгэгдэл (0)