“Европа лиг”-т дөрвөн баг хасагдах шатанд тоглох болзлоо хангалаа
- 2015-11-06
- Спорт
- 0

Европын хөлбөмбөгийн холбооны “Европа лиг”-ийн тэмцээний 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Урд шөнө энэ улирлын хэсгийн дөрөв дэх тоглолтууд болоход “Молде”-“Селтик” 2:1, “Ливерпуль”-“Рубин Казань” 1:0, “Краснодар”-“ПОАК” 2:1, “Боруссия Дортмунд”-“Кабала” 4:0, “Брюгге”-“Лига” 1:0, “Наполи”-“Мидделанд” 5:0, “Вилльяреал”-“Динамо Минск” 2:1, “Рапид Вена”-“Виктория” 2:1, “Марсель”-“Брага” 1:0, “Лацио”-“Росенбург” 2:0, “Сент Эттьене”-“Днепр” 3:0, “Словен Либереч”-“Гронинген” 1:0, “Скендербеу”-“Спортинг” 3:0, “Базель”-“Беленсес” 2:0, “Фиорентина”-“Леч Познань” 2:0, “Тоттенхэм Хотспур”-“Андерлехт” 2:1, “Астерс”-“АПОЭЛ” 2:0, “Аусбург”-“Аз Алкмаар” 4:1, “Атлетик Бальбао”-“Партизан”-ыг 5:1-ээр тус тус хожсон.
Мөн “Шальке 04”-“Спарта Прага” 1:1, “Бордо”-“Сьюн” 1:1, “Аякс”-“Фенербахче” 0:0, “Кабар Баку”-“Монако” 1:1, “Бешикташ”-“Локомотив Москва” 1:1-ээр тэнцсэн юм.
Эхний дөрвөн тойргийн дараах байдлаар Норвегийн “Молде”, Германы “Боруссия Дортмунд”, Италийн “Наполи”, Австрийн “Рапид Вена” зэрэг багууд хэсгээсээ гарах нь тодорхой болсон. Тэд дараагийн хоёр тойрогт хожигдсон ч ийнхүү шөвгийн 32-т өрсөлдөх эрхээ авч байна.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)