Олимпийн аварга Т.Хайбулаев, А.Галстян тэргүүтэй ОХУ-ын жүдочид манайд ирнэ
- 2015-11-06
- Спорт
- 0

ОХУ-ын жүдочид Олимп, дэлхийн аваргад хүчтэй өрсөлдөгчийн тоонд ордог. Тэгвэл манай хойд хөршийн жүдо бөхийн нэгдүгээр шигшээ баг энэ сарын 8-наас 18-ны өдрүүдэд Монгол улсад хамтарсан бэлтгэл хийхээр ирэх гэж байна. Тэд манай улсад хамтарсан бэлтгэл хийгээд дараа нь Азийн цуврал тэмцээнүүдэд оролцох гэнэ.
ОХУ-ын жүдо бөхийн нэгдүгээр шигшээ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Х.Таов, С.Косменин, К.Философенко, эмчээр Д.Табарчук, Д.Клешчев, И.Медведков, С.Хитрих нар ирнэ.
Харин тамирчдын хувьд эрэгтэйчүүдээс 2014 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын аварга Б.Мудранов, оюутны спортын Универсиад их наадмын хүрэл медальт Р.Мшвидобадзе, 2012 оны Лондонгийн Олимп, 2011 оны Парисын дэлхийн аварга, 2009 оны Тбилисийн Европын аваргад түрүүлсэн Т.Хайбулаев, 2012 оны Лондонгийн зуны Олимпийн аварга, 2010 оны Токиогийн дэлхийн аваргын хүрэл медаль А.Галстян, тэргүүтэй Д.Куликов, М.Пульяев, Камал Хан-Магомедов, Д.Лаврентев, А.Данилханов, М.Могушков, Д.Ярцев, М.Назмудинов, А.Хубецов, С.Магомедов, И.Воробев, К.Денисов, К.Вопросов, А.Бисултанов, эмэгтэйчүүдээс Н.Кондратева, К.Румьянцева, И.Дольгова, И.Заблудина, Пари, Суракатова, Е.Валькова, И.Газиева, А.Прокопенко, А.Качаровская, А.Дмитриева нар манай жүдогийн шигшээ багийн бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийх юм.
Г.Төмөр

Сэтгэгдэл (1)
(202.72.246.134)
za bolgoomjtoi baigaarai..saindaa bish tsaaduul chin sudlah gej irj baigaan