Шайбтай хоккейн дэлхийн аваргын тасалбар зарагдаж эхэллээ
- 2015-11-07
- Спорт
- 0

Шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх онд ОХУ-д болно. Энэхүү тэмцээний тасалбарыг өчигдрөөс худалдаж эхэлсэн байна. Эхний ээлжинд нэг шигшээ багийн бүх тоглолтууд эсвэл хасагдах шатны бүх тоглолтынх нь багц тасалбаруудыг худалдана гэж албаны хүмүүс хэллээ. Нэг багц тасалбар нь 2000 рублиэс эхэлж байна.
Зохицуулагч нарт нь гол орлогыг дээд зэрэглэлийн суудал, VIP-ийн тасалбарууд оруулж өгнө. Тэр нь тасалбаруудын орлогын 40 хувийг босгож өгөх юм.
NHL-ийн (АНУ-ын мэргэжлийн хоккейн лиг) Супер цомын тэмцээнийг өнгөрсөн онд хамгийн өндөр зардалтай байсан гэж үзэв. Шилдэг суудлынх нь үнэ 24 мянган ам.доллар хүрч байлаа. Бусад өндөр үнэтэй тасалбартай харьцуулахад авто уралдааны “Формула-1” ангилалын дэлхийн аваргын тасалбарын үнэ нь 7000 ам.доллар орчим байдаг.
Шайбтай хоккйен дэлхийн аваргаас манай хойд хөрш нийтдээ 27 алт, 10 мөнгө, 7 хүрэл медаль авсан. Энэ бол ЗХУ, ОХУ-ын шигшээ багуудын амжилт нийлээд ийм байна. Харин Канадын шигшээ баг тэдэнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг бий болгож 23 алт, 13 мөнгө, 9 хүрэл медалийг хүртжээ.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)