Нигерийн залуучууд аваргаа хамгаалахаар шигшээд шалгарлаа

 

Чили улсад хөлбөмбөгийн 17 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ удаа “А” хэсэгт Нигери, Хорват, Чили, АНУ, “В” хэсэгт БНСУ, Бразил, Англи, Гвиней, “С” хэсэгт Мексик, Герман, Австрали, Аргентин, “D” хэсэгт Мали, Эквадр, Бельги, Гондурас, “E” хэсэгт ОХУ, Коста Рика, БНАСАУ,ӨАБНУ, “F” хэсэгт Франц, Шинэ Зеланд, Парагвай, Сирийн шигшээ баг өрсөлдсөн.

 

Харин шөвгийн 16-д Нигери-Австралийг 6:0, Мексик-Чилийг 4:1, Эквадор-ОХУ-ыг 4:1, Мали-БНАСАУ-ыг 3:0, Хорват-Германыг 2:0, Бельги-БНСУ-ыг 2:0, Бразил-Шинэ Зеландыг 1:0, Коста Рика-Францыг торгуулийн цохилтоор тус тус хожлоо.

 

Үүний дараа шөвгийн наймд Нигери-Бразилийг 3:0, Мексик-Эквадорыг 2:0, Бельги-Коста Рикаг 1:0, Мали-Хорватыг 1:0-ээр хожсон бол хагас шигшээд Мали-Белгийг 3:1, Нигери-Мексикийг 4:2-оор буулган авлаа.

 

Ийнхүү 2015 оны хөлбөмбөгийн 17 хүртэлх насны дэлхийн аваргын цом Африк тивд очихоор боллоо. Аваргын төлөө хар тивийн Нигери-Малийн шигшээ тоглох бол хүрэл медалийн төлөө Бельги-Мексикийн залуучууд өрсөлдөнө.

 

Уг тэмцээн 1985 онд анх удаа болоход Нигерийн шигшээ түрүүлж байсан. Тэд хүчирхэг гэдгээ үеийн үед баталж, 1985, 1993, 2007, 2013 онд алт, 1987, 2001, 2009 онд мөнгөн медаль хүртсэн түүхтэй.

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (92.0.158.251)

    2015-11-08

    Niger gedeg ug ugsiin sangaas hasagdaad udaj bna daa asuudald oroh geed bgaa garuud u ugui u???