“Челси” аваргаа хамгаалах боломжгүй боллоо

 

Английн Премьер лигийн 2015-2016 оны улирал сонирхолтой үргэлжилж байна. Урд шөнө арванхоёрдугаар тойргийн эхний тоглолтууд болоход “Манчестер Юнайтед”-“Вест Бромвич Альбион” 2:0, “Листер Сити”-“Уатфорд” 2:1, “Сток Сити”-“Челси” 1:0, “Норвич Сити”-“Суонси Сити” 1:0, “Саутхэмптон”-“Сандерлэнд” 1:0, “Ньюкастл Юнайтед”-“Баурнемоунт”-ыг 1:0-ээр тус тус хожиж, “Вест Хэм Юнайтед”-“Эвертон” 1:1-ээр тэнцлээ.

 

Өнгөрсөн улирлын аварга “Челси” энэ удаа шилдэг дөрвөн багийн тоонд багтаж чадахааргүй болов. Тэд сүүлийн таван тоглолтын дөрөвт нь хожигдсон. Энэхүү муу тоглолтынхоо үр дүнд 12 оноотой, хүснэгтийн 16-р байрт явж байна.

 

Хэдийгээр улирал дуусахад 26 тойрог дутуу байгаа ч баг бүр яван чангарсаар байгаа. Одоогийн байдлаар “Манчестер Сити”, “Арсенал” 25 оноотой, “Листер Сити” нэг тоглолт илүү хийж, 25 оноотой, “Манчестер Юнайтед” тэргүүлэгч хоёр багаас нэг тоглолт илүү хийж, 24 оноотой хүснэгтийн эхний дөрвөн байрыг эзэлж байна.

 

Өнөө шөнө арванхоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтууд болох бөгөөд “Астон Вилла”-“Манчестер Сити”, “Ливерпуль”-“Кристал Палас”, “Арсенал”-“Тоттенхэм Хотспур” багууд оноолт таарчээ.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)