Бадминтоны спортын төрлөөр БНХАУ-ын тамирчин хамгийн их Олимпийн медаль хүртжээ
- 2015-11-08
- Спорт
- 0

Ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн ХХХI дэх наадам болно. Энэхүү спортын их наадамд оролцох баг, тамирчдын сонгон шалгаруулалтын тэмцээн үргэлжилж байна.
Бадминтоны төрөлд одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд БНХАУ, Энэтхэг, Дани, Тайвань, Вьетнамаас тус бүр 2, Малайз, Япон, Индонези, БНСУ, Хонгконг, Герман, Испани, Эстони, Англи, Тайланд, Австри, Израйль, АНУ, ОХУ, Польш, Бельги, Франц, Уганда, ӨАБНУ, Украйн, Чех, Швед, Гуатемала, Бразил, Куба, Мексикийн тус бүр нэг тамирчин, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд БНХАУ, Тайланд, Япон, АНУ, БНСУ-аас тус бүр 2, Тайвань, Испани, Канад, Энэтхэг, Герман, Болгар, Англи, Хонгконг, Индонези, Украйн, Чех, Швейцарь, Австри, Малайз, Нигери, Бельги, Итали, Турк, ОХУ, Мавритус, Дани, Египет, Вьетнам, Бразил, Финланд, Австрали, Сингапур, Мексикийн тус бүр нэг тамирчин Олимпийн эрх авсан.
Харин эрэгтэйчүүдийн хосын ангилалд Малайзийн 2, БНСУ, БНХАУ, Индонези, Япон, Энэхтэг, Польш, АНУ, Англи, Дани, Тайвань, Герман, Тайланд, Австрали, ӨАБНУ-аас тус бүр нэг тамирчин, эмэгтэйчүүдийн хосын ангилалд Японы 2, Индонези, Дани, Голланд, БНХАУ, Герман, Энэтхэг, АНУ, БНСУ, Англи, Тайланд, Хонгконг, Болгар, Египет, Австралийн тус бүр нэг тамирчин, холимог хосын ангилалд Индонези, БНХАУ-ын тус бүр 2, БНСУ, Хонгконг, Герман, Англи, Голланд, Франц, Дани, АНУ, Малайз, Канад, Египет, Австралийн тус бүр нэг төлөөлөл Риогийн Олимпийн наадамд оролцох тийзээ захиалжээ.
Бадминтоны спортын төрөл анх 1972 онд Германы Мюнхен хотод болсон зуны Олимпийн ХХ дахь наадмын хөтөлбөрт багтаж байсан. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хосын төрөлд Олимпийн аваргуудыг тодруулахад Индонези хошой алт, Япон, Английн тамирчид нэг алтан медалийн эзэн болж байлаа.
Гэхдээ үүнээс хойш дөрвөн Олимп завсарлаж, 1992 онд Испанийн Барселона хотод болсон зуны XXV дахь наадмын хөтөлбөрт бадминтоны спорт багтсан. Нийт долоон зуны Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан энэ спортын төрлөөс БНХАУ 16 алт, 8 мөнгө, 14 хүрэл, нийт 38 медалийг хүртээд байна. Мөн БНСУ 6 алт, 7 мөнгө, 5 хүрэл, нийт 18 медаль, Индонези 6 алт, 6 мөнгө, 6 хүрэл, нийт 18 медаль, Дани 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл, нийт 6 медаль, Малайз 3 мөнгө, 2 хүрэл, нийт 5 медаль, Англи 1 мөнгө, 1 хүрэл, нийт 2 медаль, Япон, Голланд 1 мөнгө, Энэтхэг, ОХУ-ын тамирчид тус бүр 1 хүрэл медалийг Олимпийн их наадмаас хүртжээ.

Г.Төмөр

Сэтгэгдэл (0)