“Барселона” хүснэгтийг тэргүүлж эхэллээ

 

Испанийн хөлбөмбөгийн дээд лигийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдөр арваннэгдүгээр тойргийн тоглолтууд болоход “Валенсиа”-“Сельт Виго” 5:1, “Барселона”-“Вильяреал” 3:0, “Эйбар”-“Хетафье” 3:1, “Севилья”-“Реал Мадрид” 3:2, “Лас Палмас”-“Реал Сосьедад” 2:0, “Атлетик Бальбао”-“Эспаньол” 2:1, “Рио Валлекано”-“Гранада” 2:1, “Атлетико Мадрид”-“Спортинг” 1:0, “Реал Бетис”-“Малага”-г 1:0-ээр хожиж, “Лавента”-“Депортиво ла Коруна”-тай 1:1-ээр тэнцлээ.

 

Тус улсын хамгийн алдартай клуб “Реал Мадрид” хүснэгтийг тэргүүлж байсан. Харин урд шөнө хүчтэй өрсөлдөгч “Севилья”-д Эзэн хааны баг 3:2-оор ялагдаж, тэргүүлэгчийн байраа алдсан юм. Тэдний азгүйтлийг мөнхийн өрсөлдөгч “Барселона” чадварлаг ашиглан, “Вильяреал”-ыг 3:0-ээр бут ниргэлээ.

 

Каталоны багаас Неймар дубль хийж, Л.Суарез нэг гоолыг оруулсан аж. Ингэснээр “Барселона” 27, “Реал Мадрид” 24, “Атлетико Мадрид” 23, “Сельта Виго” 21, “Вильяреал” 20 оноотой энэ улирлыг тэргүүлж байна.

 

Дараагийн тойрогт буюу энэ сарын 21-нд “Реал Мадрид”-“Барселона” оноолт таарлаа. Ээлжит “Эль классико”-д Мадрид хотын баг хожвол, тэргүүлэгчийн байраа эргүүлэн авна. Харин “Барселона” ялалт байгуулбал арын багаасаа зургаан оноо илүү гарах боломжтой юм.


Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)