Б.Мөнхжин мастерын болзол биелүүллээ
- 2015-11-09
- Спорт
- 0

Голланд улсын Бэйлен хотноо зохион байгуулсан өсвөр, залуучуудын даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Манай тамирчдаас тэмцээний сүүлийн өдөр Б.Мөнхжин хүрэл медаль хүртжээ. Тэрбээр сүүлийн өрөгт Беларусийн даамчин, олон улсын мастер Алексей Куницаг буулган авснаар 12 оноотой болж, Голландын М.Айзендоорн, Беларусийн В.Валюк нартай медалийн тавцанд зогсох болсон байна. Залуучуудын ангилалд нийт 36 тамирчин өрсөлдсөнөөс олон улсын мастер хоёр, Дэлхийн даамын холбооны мастер цолтой долоон даамчин байв. Спортын мастер Б.Мөнхжин ийнхүү хүрэл медаль хүртсэнээр Дэлхийн даамын холбооны мастер цолны болзол биелүүллээ. Тэмцээний блицын төрөлд 8-10 насны ангилалд Дорноговь аймгийн тамирчин Э.Хүслэн мөнгөн медаль хүртсэн юм.
Б.Сийлэн

Сэтгэгдэл (0)