Р.Левандовский 18 тоглолтонд 20 гоол оруулжээ

 

Германы хөлбөмбөгийн “Бундеслиг”-ийн 2015-2016 оны улирлын арванхоёрдугаар тойргийн тоглолтууд боллоо. Энэ удаа “Бавари Мюнхен”-“Штуттгарт” 4:0, “Боруссия Дортмунд” 3:2, “Бремен Вердер”-“Аусбург” 2:1, “Кёльн”-“Байер Ливеркузен” 2:1, “Майнц”-“Вольфсбург” 2:0, “Херта”-“Ханновер 96” 3:1-ээр тус тус хожиж, “Боруссия Мончебладхач”-“Инголшадт” 0:0, “Хоффейнхэм”-“Франкфурт” 0:0, “Драмшадт”-“Хамбург” 1:1-ээр тэнцсэн юм.

 

Эхний арван тойрог дараалан хожоод байсан “Бавари Мюнхен” өнгөрсөн долоо хоногт “Франкфурт”-тай гоолгүй тэнцсэн. Харин энэ удаа хүчтэй өрсөлдөгч “Штуттгарт”-ыг 4:0-ээр бут ниргэлээ. Аваргуудаас Р.Левандовский, Т.Мюллер, А.Роббен, Д.Коста нар гоол оруулсан юм.

 

Ингэснээр “Бавари Мюнхен” 34 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Боруссия Дортмунд” 29, “Вольфсбург” 21, “Херта”, “Шальке 04” 20, “Боруссия Мончебладхач” 19, “Кёльн” 18, “Байер Ливеркузен” 17, “Майнц” 16 оноотой удаалж байна.

 

Харин мэргэн буучдын жагсаалтыг “Бавари” багийн Польш довтлогч Р.Левандовский 14 гоолтой тэргүүлж байгаа аж. Тэрээр энэ улирал эхэлснээс хойш “Бундеслиг”, “Германы цом”, “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд 18 тоглолт хийхдээ 20 гоолыг оруулсан аж.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)