“Евро 2016”-г зорих сүүлийн азтан удахгүй тодорно
- 2015-11-09
- Спорт
- 0

Ирэх онд хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн Франц улсад болно. “Евро 2016”-г зорих буурал тивийн шигшээ багуудын сонгон шалгаруулалтын тэмцээн өндөрлөх дөхөж байна. Хэсгийн шатанд өрсөлдсөн 52 шигшээ багаас Англи, Чех, Исланд, Австри, Хойд Ирланд, Португал, Испани, Швейцарь, Итали, Бельги, Уэльс, Румын, Албани, Герман, Польш, ОХУ, Словак, Хорват, Турк шууд оролцох эрхээ авсан.
Харин хэсэгтээ гуравт орсон багуудаас найм нь халз тоглож, ялагч болсон дөрөв нь шилдэг 24 багийн тоонд орно. Энэ сарын 12, 13, 14-нд эхний тоглолт болох бол 15, 16, 17-нд хариу тулаан болно. Нэмэлт эрхийн төлөө Украйн-Словак, Швед-Дани, Босни-Ирланд, Норвеги-Унгарын шигшээ баг тоглох юм.
Харин хэсгийн шатнаас 1988 оны тивийн аварга, дэлхийн аваргаас 1974, 1978, 2010 онд мөнгө, 2014 онд хүрэл медаль хүртсэн Голландын шигшээ, 2004 оны Европын аварга Грекийн шигшээ болон Болгар, Серб зэрэг онууд хасагдсан билээ.
Анх удаа 24 улсын шигшээ оролцох “Франц 2016” Европын аварга шалгаруулах тэмцээнд Исланд, Хойд Ирланд, Уэльс, Албани, Словакийн шигшээ дебют тоглолтоо хийх эрхийг авчээ.
Мөн урьдчилсан тэмцээнд Польшийн шигшээ багийн довтлогч Р.Левандовский 13 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн аж.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)