С.Ариунболд: Азийн орнуудаас манайх чансаагаараа хоёрт бичигдэж байна

 

         БНСУ-ын Пёнгтек хотноо аэробик гимнастикийн “Korea open-2015” олон улсын тэмцээн болжээ. Тэмцээнд манай улсын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцоод ирсэн байна. Олон улсын нээлттэй тэмцээний степийн төрөлд мөнгөн медаль хүртсэн ШУТИС-ийн багийн ахлагч С.АРИУНБОЛДТОЙ цөөн хором ярилцлаа.

 

-Аэробик гимнастикийн олон улсын тэмцээнд хэдэн орны тамирчид оролцсон бэ?

 

-Аэробик гимнастикийн олон улсын нээлттэй тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тэмцээнд Азийн зургаан орны 500 гаруй тамирчин өрсөлдсөн. Манай улсаас 40 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Монголын баг тамирчдын ахлагчаар Аэробик гимнастикийн техникийн хорооны дарга Б.Оюун ажилласан. Тэмцээнд ерөнхий боловсролын 82, 97дугаар сургуулийн сураг чид, МУБИС, ШУТИС, ҮБТДС-ийнхан болон “Лайт” клубийн баг тамирчид оролцсон. Улмаар 15-17 насны ангилалд Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай гуравласан төрөлд оролцсон Н.Хулан, А.Нандин-Эрдэнэ, М.Бямбацэнд нар хү рэл, багийн төрөлд энэ гурваас гадна Б.Шүрэнцэцэг, Т.Болор нар хүрэл медалийн эзэн болоод ирлээ. Мөн 18-аас дээш насны ан гилалд МУБИС-ийн Б.Номин дасгалжуулагчтай багийн төрлөөр оролцсон Г.Наранхүү, Г.Болортулга, Б.Золбаяр, А.Гантөгс, Б.Ичинхорлоо нар хүрэл, бүжгийн төрлөөр тамирчин Г.Наранхүү, Г.Болортулга, Б.Золбаяр, А.Ган төгс, Б.Ичинхорлоо, А.Сүхбат, Х.Содчимэг, С.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртсэн. Тэмцээнд манай баг степийн багийн төрөлд мөнгөн ме-далийн эзэн болсон.

 

-Энэ тэмцээнд танай баг өмнө нь оролцож байсан гэсэн. Ямар амжилт үзүүлж байв?

 

-Энэ тэмцээнд манай багийнхан хоёр дахь удаагаа оролцсон. Өмнө нь бид степийн төрөлд алтан медаль хүртэж байсан. Ер нь олон улсын нээлт тэй тэмцээнд амжилттай оролц соноор бидэнд чансаагаа ахиу лах боломж бүрддэг.

 

-Танай баг амжилтаараа хэддүгээрт эрэмбэлэгдэж байгаа вэ?

 

-Азийн орнуудаас чансаагаараа хоёрт бичигдэж байна. Харин БНХАУ-ын тамирчид чансаагаараа тэргүүлдэг. Дэлхийд гаргасан амжилтаараа манай багийнхан тавдугаарт бичигдэж байна.

 

-Багийн бүрэлдэхүүнээ танилцуулна уу?

 

-Манай багийнхан ШУТИС-д сурдаг. Бид манай сургуульд шинээр элссэн тамирчдыг бэлтгэж багтаа авдаг. Биднээс хамгийн олон жил гимнастикаар хичээллэж буй нь дөрвөн жил болж байна. Мөн нэг жил хичээллэж байгаа тамирчин ч бий. Манай багийн бүрэлдэхүүнд Ч.Золбоо, Б.Баясгалан, Ө.Тэмүүлэн, Э.Бумбаяр, Т.Бат-Эрдэнэ, Э.Ананд, Б.Хаштайш нарын тамирчин багтдаг.

 

-Та өрсөлдсөн степ төрлийн-хөө талаар сонирхуулна уу?

 

-Фитнессийн хэрэгсэл буюу сте-пийг ашиглаж, минут 30 секундийн хугацаанд бэлтгэсэн үзүүлбэрээ үзүүлдэг. Степ гэдэг нь 30 см өргөн, 90 см-ийн урттай гишгэх тавцан юм. Энэ зүйлийг ашиглаж бид үзүүлбэрээ бэлтгэдэг.

 

Б.Сэлэнгэ

 

-Одоо оролцохоор бэлтгэж бай гаа тэмцээн бий юү? -ОХУ-ын Эрхүү хотноо арван-нэгдүгээр сарын15-20-нд зохион байгуулах тэмцээнд оролцоно. Дараа нь Вьетнамын Хо Ши Мин хотод болох Ази тивийн авар -га шалгаруулах тэмцээнд арван-хоёрдугаар сарын5-9-нд оролцохоор бэлтгэлээ базааж байна. -Тэмцээн оролцох зардлаа хэрхэн шийддэг вэ? -Бидний тэмцээний зардлын талыг нь сургуулиас үлдсэнийг нь өөрсдөө зохицуулдаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)