Томчууд өвдөг шороодсон кюүшюү башё үргэлжилж байна
- 2015-11-10
- Спорт
- 0

Японы мэргэжлийн сумогийн арваннэгдүгээр сарын кюүшюү башё үргэлжилж байна. Өчигдөр хоёр дахь өдрийн барилдаан болоход том цолтой бөхчүүдээс ёкозүна Хакухо Даваажаргал нутгийн дүү маэгаширагийн тэргүүн бөх Ичиножёо Ичинноровыг, ёкозүна Какүрюү Ананд м-2 Аойяамаг, озэки Котошёогикү комүсүби Точиношинг, озэзи Гоэйдо м-3 Тоёоношимаг, сэкиваки Точиозан озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнийг, сэкикави Миёогирюү м-2 Окиноүмиг тус тус давлаа. Харин ёкозүна Харумафүжи Бямбадорж м-1 Осунаарашид, озэки Кисэносато комүсүби Ёшиказэд өвдөг шороодлоо.
Мөн дээд зиндаанд барилдаж буй манай бусад бөхчүүдээс Тамаваши Мөнх-Оргил Токүшёорюүг давж, Кёкүшюүхо Эрдэнэбаатар Такарафүжид, Асасэкирюү Дашням Дайейшод, Кагамио Нанжид Чиоёооторюүд унасан юм. Харин манай Токитэнкү Хүчитбаатар энэ башёг гэмтлийн улмаас өнжихөөр болсон.
Эхний хоёр өдөр ёкозүна Какүрюү Ананд, Харумафүжи Бямбадорж, озэки Тэрүнофүжи Бямбадорж, Кисэносато зэрэг томчууд өвдөг шороодсон нь башёг сонирхолтой болгож байна. Гэхдээ өнгөрсөн тэмцээнд зүүн өвдөгний гэмтлийн улмаас барилдаж чадаагүй ёкозүна Хакухо Даваажаргал энэ башёд өнгөтэй байна.
Тэрээр арваннэгдүгээр сард Кюүшюү арал дээр болдог тэмцээнд сайн барилддаг уламжлалтай. 2007 онд ёзозүна болсноосоо хойш 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2014 онд долоон удаа кюүшюү башёд түрүүлээд байгаа. Харин 2013 онд ганцхан удаа түрүүлж чадаагүй аж.

Г.Төмөр

Сэтгэгдэл (0)