“Хуучин ноёд” сүүлийн таван тоглолтын гуравт нь хожлоо
- 2015-11-10
- Спорт
- 0

Италийн хөлбөмбөгийн “Сери А”-гийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд арванхоёрдугаар тойргийн тоглолтууд болоход “Ювентус”-“Эмполи” 3:1, “Фиорентина”-“Сампдория” 2:0, “Бологна”-“Хеллас” 2:0, “Рома”-“Лацио” 2:0, “Наполи”-“Удинезе” 1:0, “Сассуола”-“Карпи” 1:0, “Палермо”-“Верона” 1:0, “Интер Милан”-“Турин” 1:0-ээр хожиж, “Эй Си Милан”-“Аталанта” 0:0, “Калкио”-“Женоа” 2:2-оор тэнцсэн юм.
Аваргаа хамгаалан тоглож буй “Ювентус” улирлын эхний таван тоглолтын хоёрт нь хожигдож, хоёр тэнцэн тааруухан үзүүлэлттэй байсан. Харин таван тойргийн гуравт нь хожиж, нэг тэнцэн хүснэгтийн байрлалаа урагшлуулж чадсан.
Одоогийн байдлаар “Фиоренина”, “Интер Милан” 27 оноотой лигийг тэргүүлж байгаа бол “Рома” 26, “Наполи” 25, “Сассуола” 22, “Эй Си Милан” 20 оноотой удаалж байна.
Энэ сарын 21-нд арвангуравдугаар тойргийн тоглолт эхлэх бөгөөд Италийн хамгийн алдартай клубууд болох “Эй Си Милан”-“Ювентус” Турин хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд тоглох нь үзэгчдийн анхаарлыг татаж байгаа аж.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)