Томчууд ээлжит даваагаа авлаа

 

Японы мэргэжлийн сумогийн арваннэгдүгээр сарын кюүшюү башё үргэлжилж байна. Өнөөдөр гурав дахь өдрийн барилдаан болоход том цолтой бөхчүүдээс ёкозүна Хакухо Даваажаргал маэгаширагийн тэргүүн бөх Осунаарашиг, ёкозүна Харумафүжи Бямбадорж м-1 Аойяамаг, ёкозүна Какүрюү Ананд м-1 Ичиножёо Ичинноровыг, озэки Котошёогикү комүсүби Ёшиказэг, озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ м-2 Окиноүмиг озэки Кисэносато сэкиваки Миёогирюүг тус тус давсан.

 

Харин озэки Гоэйдо комүсүби Точиношинд өвдөг шороодлоо. Мөн дээд зиндаанд барилдаж буй манай бусад бөхчүүдээс Асасэкирюү Дашням Чиёотарюүг, Кагамио Нанжид Таканоиваг давж, Тамаваши Мөнх-Оргил Хомарефүжид уналаа. Мөн энэ сарын башёд Токитэнкү Хүчитбаатар гэмтлийн улмаас өнжихөөр болсон.

 

Эхний хоёр өдөр ёкозүна Какүрюү Ананд, Харумафүжи Бямбадорж, озэки Тэрүнофүжи Бямбадорж, Кисэносато зэрэг томчууд өвдөг шороодсон нь башёг сонирхолтой болгосон. Гэхдээ өнөөдөр озэки Гоэйдогоос бусад гурван ёкозүна, гурван арслан өрсөлдөгч бөхчүүдээ давсан юм.

 

Өнгөрсөн тэмцээнд зүүн өвдөгний гэмтлийн улмаас барилдаж чадаагүй ёкозүна Хакухо Даваажаргал энэ башёд өнгөтэй байна.

 

Тэрээр арваннэгдүгээр сард Кюүшюү арал дээр болдог тэмцээнд сайн барилддаг уламжлалтай. 2007 онд ёзозүна болсноосоо хойш 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2014 онд долоон удаа кюүшюү башёд түрүүлээд байгаа. Харин 2013 онд ганцхан удаа түрүүлж чадаагүй аж.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)