“Аваргуудын лиг”-ийн тавдугаар тойргийн тоглолтууд энэ сарын 24, 25-нд болно
- 2015-11-11
- Спорт
- 0

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Энэ сарын 24, 25-ны үдэш хэсгийн тав дахь тоглолтууд болно. Эхний дөрвөн тойргийн дараах байдлаар ОХУ-ын “Зенит”, Испанийн “Реал Мадрид” клуб шөвгийн 16-д шалгарах болзлоо хангасан.
Тавдугаар тойрогт Германы “Байер Ливеркузен”-Беларусийн “БАТЭ”, ОХУ-ын “Зенит”-Испанийн “Валенсиа”, Английн “Арсенал”-Хорватын “Динамо Загреб”, Италийн “Рома”-Испанийн “Барселона”, Португалын “Порту”-Украйны “Динамо Киев”, Германы “Бавари Мюнхен”-Грекийн “Олимпиакос”, Францын “Лион”-Белгийн Гент”, Английн “Челси”-Израйлийн “Маккаби”, Казахстаны “Астана”-Португалын “Бенфика”, ОХУ-ын “ЦСКА Москва”-Германы “Вольфсбург”, Шведийн “Мальмё”-Францын “ПСЖ”, Украйны “Шахтёр”-Испанийн “Реал Мадрид”, Английн “Манчестер Юнайтед”-Голландын “ПСВ Эйндховен”, Испанийн “Атлетико Мадрид”-Туркийн “Галатасарай”, Италийн “Ювентус”-Английн “Манчестер Сити”, Германы “Боруссия Мончебладхач”-Испанийн “Севилья” багууд оноолт таарчээ.
Одоогийн байдлаар энэ улирлын мэргэн буучдын жагсаалтыг “Реал Мадрид”-ын Португал довтлогч К.Роналду тэргүүлж байна. Тэрээр “Шахтёр”-ын хаалганд 3, “Мальмё” клубын хаалганд 2, нийтдээ таван гоолыг оруулаад байна.
Г.Төмөр

Сэтгэгдэл (1)
Улаан фанат (202.9.40.229)
Манайх скаймедиатай хөл бөмбөг гардаг суваг огт байхгүй ёстой балай юм аа