Усны бүжгийн төрөлд ОХУ-ын есөн тамирчин Олимпийн эрх авчээ
- 2015-11-12
- Спорт
- 0

Ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн ХХХI дэх наадам болно. Тус наадамд оролцох баг тамирчдын сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Усны бүжгийн ганцаарчилсан төрөлд Бразил, ОХУ-аас тус бүр 9, Канад, Украйны тус бүр 2 тамирчин эрхээ авсан. Мөн багийн төрөлд Египет, Бразил, БНХАУ, ОХУ, Австрали, эмэгтэй хосын төрөлд Бразил, ОХУ, БНХАУ, Австрали, Египет, ӨАБНУ, Канад, Украйн, Японы тамирчид Риог зорих тийзээ захиаллаа.
Харин 2016 онд эрх олгох тэмцээнүүд хоёрдугаар 2-ноос 6-ны өдрүүдэд болон зургаадугаар сард явагдана. Энэ төрөлд АНУ, ОХУ, Австралийн тамирчид шилдэг нь байсан бол сүүлийн 20 жилд Японы бүжигчид хүчтэй өрсөлдөгч болсон.
Анх 1984 онд АНУ-ын Лос Анжелес хотод болсон зуны Олимпийн XXIII дахь наадмын хөтөлбөрт усны бүжгийн спорт багтсан. Түүнээс хойш ОХУ 8 алт, АНУ 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл, Канад 3 алт, 4 мөнгө, 1 хүрэл, Япон 4 мөнгө, 8 хүрэл, Испани 3 мөнгө, 1 хүрэл, БНХАУ 1 мөнгө, 2 хүрэл, Франц 1 хүрэл медаль хүртээд байна.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)