Ёкозүна Хакухо тэргүүтэй дөрвөн бөх башёг тэргүүлж байна

 

Японы мэргэжлийн сумо бөхийн кюүшюү башёгийн тав дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Дээд зиндааны том цолтой бөхчүүдээс ёкозүна Хакухо Даваажаргал маэгаширагийн хоёр дахь бөх Аойяамаг, ёкозүна Харумафүжи м-2 Окиноүмиг, озэки Кисэносато м-1 Ичиножёо Ичинноровыг, озэки Котошёогикү м-3 Тоёоношимаг, озэки Гоэйдо м-1 Осунаарашиг тус тус давсан.

 

Харин ёкозүна Какүрюү Ананд сэкиваки Миёогирюүд, озэки Тэрүнофүжи комүсүби Точиношинд, сэкиваки Точиозан комүсүби Ёшиказэд уналаа.

 

Мөн дээд зиндаанд барилдаж буй Монголын бусад бөхчүүдээс Тамаваши Мөнх-Оргил Гагамаруг, Сэйро Өнөболд нутгийн бөх Таканоива Баасандоржийг давж, Асасэкирюү Дашням Такаяасүд өвдөг шороодов.

 

Эхний таван өдрийн дараах байдлаар ёкозүна Хакухо Даваажаргал, озэки Котошёогикү, маэгашира Икиой, Чиёоотори нар нэг ч унаагүй тэргүүлж байна. Тэдний ард дөрвөн даваа нэг унаатай ёкозүна Харумафүжи тэргүүтэй зургаан бөх байгаа аж.

 

Маргааш зургаа дахь өдрийн барилдаанд ёкозүна Хакухо Даваажаргал-м-3 Тоёоношима, ёкозүна Харумафүжи-комүсүби Ёшиказэ, ёкозүна Какүрюү Ананд-м-2 Окиноүми, озэки Котошёогикү-м-1 Ичиножёо Ичинноров, озэки Гоэйдо-м-2 Аойяама, озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ-м-1 Осунаараши, озэки Кисэносато-сэкиваки Точиозан, сэкиваки-Миёогирюү-комүсүби Точиношин нар тус тус оноолт таарлаа.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)