Буудлагын тамирчин Азийн аваргаас 5 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ

 

Буудлага спортын 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-ноос 12-ны өдрүүдэд Кувейт улсад боллоо. Энэ удаа 32 орны 1500 орчим тамирчин оролцсон аж. Манай улсаас хийн гар бууны ганцаарчилсан төрөлд Олимпийн мөнгөн медаль, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, спортын мастер Н.Шинэ-Мөрөн мөнгө, багийн төрөлд Б.Ариунзул, Ц.Мишээл, Н.Шинэ-Мөрөн мөнгөн медаль хүртсэн.

 

Мөн гурван байрлалаас буудах ганцаарчилсан төрөлд ОУХМ Ч.Нарантуяа мөнгө, багийн төрөлд Т.Золжаргал, О.Есүгэн, Э.Энхмаа нар мөнгө, стандарт гар бууны ганцаарчилсан төрөлд О.Төгөлдөр хүрэл, багийн төрөлд Г.Буянбаатар, Ш.Буянзаяа, Б.Ган-Очир нар хүрэл, хэвтээ багийн төрөлд Т.Золжаргал, Э.Энхмаа, О.Есүгэн нар хүрэл, спорт гар бууны багийн төрөлд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Гантуул нар хүрэл медалийг тус тус хүртсэн байна.

 

Энэ оны буудлага спортын Азийн аваргад БНСУ-ын баг тамирчид 16 алт, 18 мөнгө, 15 хүрэл, нийт 49 медальтай бүх орнуудыг тэргүүлсэн. Харин БНХАУ-ын баг тамирчид 16 алт, 12 мөнгө, 9 хүрэл, нийт 37 медаль, Энэтхэг 15 алт, 10 мөнгө, 10 хүрэл, нийт 35 медаль, Иран 5 алт, 5 мөнгө, 6 хүрэл, нийт 16 медаль, Казахстан 20 алт, 2 хүрэл, нийт 4 медальтай багийн дүнгээр эхний таван байрыг эзэлсэн юм.

 


Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)