Аргентин, Бразилийн шигшээ өнөө шөнө тоглох гэж байна

 

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 онд ОХУ-д болно. Энэхүү тэмцээнд оролцох шигшээ багуудын сонгон шалгаруулалт манай гарагийн өнцөг булан бүрт эхэлсэн. Хөлбөмбөгөөр дэлхийд тэргүүлэгч гүрнүүд оршдог Өмнөд Америкийн бүсийн ээлжит тоглолтууд өнөө шөнө явагдана.

 

Энэ бүсийн хамгийн сониролтой учраа Аргентин, Бразийн шигшээ багуудын тоглолт Бунес Айрес хотод болох бол Перу-Парагвай мөн ээлжит тоглолтоо хийх аж.

 

Бразилийн шигшээ багийн хувьд дэлхийн аваргаас 1958, 1962, 1966, 1994, 2002 онд  алт, 1950, 1998 онд мөнгө, 1978 онд хүрэл медаль хүртсэн. Харин Аргентин 1978, 1986 онд алт, 1930, 1990, 2014 онд мөнгөн медалийн эзэн болсон. Гэхдээ дээрх хоёр баг “ФИФА 2018”-ын урьдчилсан тэмцээнийг тун тааруу эхлүүллээ.

 

Одоогийн байдлаар Эквадор, 9, Чили, 7, Уругвай 6 оноотой бүсээ тэргүүлж байгаа бол Бразил 3, Аргентин дөнгөж 1 оноо аваад байна.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)