Нөхөрсөг тоглолтонд дэлхийн аваргууд хожигдлоо
- 2015-11-14
- Спорт
- 0

Хөлбөмбөгийн ногоон талбайд шигшээ багуудын нөхөрсөг тоглолт болж байна. Энэ сарын 11-нд Эстони-Гүрж 3:0, Йордан-Мальт 2:0, 12-нд Шинэ Зеланд-Оман 1:0, Македона-Монтенегро 4:1, Сент Киттс Невис-Андорра 1:0, харин урд шөнө Франц-Герман 2:0, Словак-Швейцарь 3:2, Голланд-Уэльс 3:2, Бельги-Итали 3:1, Хойд Ирланд-Латви 1:0, Польш-Исланд 4:2, Испани-Англи 2:0, Чех-Серб 4:1, Люксембург-Грек 1:0, Турк-Катарыг 2:1-ээр тус тус хожлоо.
Мөн өнөө шөнө Хонгконг-Макао, ОХУ-Португал, 16-нд Албани-Гүрж, 17-нд Ливан-Шинэ Зеланд, Итали-Польш, ОХУ-Хорват, Азербайжан-Молдавын шигшээ тоглох юм.
Энэ удаагийн нөхөрсөг тоглолтонд Герман, Итали, Англи зэрэг дэлхийн аваргын алдрыг хүртсэн шигшээ багууд хожигдсон. Гэхдээ Франц, Испани зэрэг багууд нь адилхан дэлхийн аваргаа ялсан аж. Франц-Германы шигшээ багуудын тоглолтын үеэр Парис хотод цуврал халдлага үйлдэгдсэн. Харин аз болж дээрх хоёр багийн тоглолтын үр дүнд нөлөөлөөгүй гэнэ.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)