Унгарын шигшээ 2016 оны Европын аваргад оролцох эрхээ авлаа

 

Франц улсад 2016 онд болох хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтууд өндөрлөх шатандаа орлоо. Сонгон шалгаруулалтын хэсгийн шатнаас 19 улсын шигшээ эрх авсан. Харин үлдсэн найман баг нь хоорондоо халз тоглож, сүүлийн эрхийг авах байсан.

 

Энэхүү тоглолтонд Унгарын шигшээ өрсөлдөгч баг Норвегийн багийг 1:0, 2:1-ээр хожиж, “Евро 2016”-г зорих эрхийг авсан бол Украйн-Словак 2:0, Швед-Данийг 2:1-ээр хожиж, Босни-Ирландтай 1:1-ээр тэнцлээ. Үлдсэн гурван багийн хариу тоглолт энэ сарын 16, 17-нд болно.

 

Хэсгийн шатнаас Англи, Чех, Исланд, Австри, Хойд Ирланд, Португал, Испани, Швейцарь, Итали, Бельги, Уэльс, Румын, Албани, Герман, Польш, ОХУ, Словак, Хорват, Туркийн шигшээ тивийнхээ аваргад оролцох эрхтэй болсон юм.

 


Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)