Олимпийн аварга К.Хвин өнөөдөр 35 нас хүрлээ

 

Канад улс нь орчин үеийн Олимпийн хөдөлгөөнд үнэтэй хувь нэмэр оруулсан. “Агч мод”-ны эх орны Монреал хотод 1976 онд зуны, Калгари, Ванкувер хотуудад 1988, 2010 оны өвлийн Олимпийн наадам болсон. Мөн хөнгөн атлетик, сэлүүрт завь, усанд сэлэлт, буудлага, чөлөөт бөх, жүдо бөх, сагсан бөмбөг, элсний волейбол зэрэг 29 спортын төрлөөр тамирчид нь Олимпийн медаль хүртсэн.

 

Харин эмэгтэй чөлөөт бөхийн төрөл “Афин 2004” зуны Олимпийн ХХVIII дугаар наадмын хөтөлбөрт анх удаа багтсан. Канадын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид ч өндөр амжилт гаргасан бөгөөд К.Хвин улсынхаа анхны алтан медалийг хүртсэн банйа.

 

Олимпийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Канад улсаас анхны алтан медалийг хүртсэн Кэрол Хвин 1980 оны арваннэгдүгээр сарын 16-нд өнөөдөр 35 нас хүрч байна. Тэрээр Канадын баруун нутгийн Бритиш Колумбиа мужийн Хэйзилтон гэдэг жижигхэн тосгон төржээ. Хятад-Вьетнам гаралтай К.Хвин 15 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэж, 2000 онд Болагрын Софи хотод болсон дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Энэ түүний олон улсын чанартай томоохон тэмцээнээс авсан анхны медаль байлаа.

 

 

Тэр цагаас хойш К.Хвин Олимпийн их наадмаас 2008 онд алт, 2012 онд хүрэл, дэлхийн аваргаас 2001 онд мөнгө, 2000, 2005, 2010 онд хүрэл, Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын их наадмаас 2010 онд алт, Пан Америкийн спортын их наадмаас 2007, 2011 онд хошой алтан медаль энгэртээ зүүжээ.

 

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон Олимпийн наадамд түрүүлнэ гэдэг амаргүй. К.Хвин 2008 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон зуны Олимпийн XXIX дүгээр наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээний 48 кг-д барилдсан. Эхний тойрогт гоц мөргөж, хоёрт Азербайжаны М.Стадникийг 4:3, 2:0, шөвгийн наймд БНСУ-ын Ким Хьюнг-Жог 1:0, 1:0, хагас шигшээд Казахстаны Т.Бакатюькийг 1:0, 4:0-ээр хожсон. Үүний дараа аваргын алтан медалийн төлөө өмнөх Олимпийн мөнгөн медальт Японы алдат бөх Чихару Ичог 4:0, 2:1-ээр илүүрхэн хожсон юм.

 

Харин үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2012 онд Английн Лондон хотод болсон зуны Олимпийн ХХХ дугаар наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээний 48 кг-д эхний тойрогт гоц мөргөж, хоёрт Вьетнамын Н.Тэй Луг цэвэр, шөвгийн наймд Беларусийн В.Каладзинскаяаг 6:0, 3:0-ээр хожсон ч хагас шигшээд дэлхийн аваргын есөн алтан медальт, Азийн хошой аварга, 2012 оны Лондонгийн Олимпод түрүүлсэн Японы алдарт бөх Хитоми Обарад 2:0, 2:1-ээр ялагджээ. Гэхдээ хүрэл медалийн төлөө Сенегалын И.Самбоуг 1:0, 3:0-ээр хожиж, Олимпийн хошой медаль хүртсэн байна.

 

Йинхүү Канадын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид зуны Олимпийн наадмаас 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн бөгөөд үүний хоёрыг нь К.Хвин эх орондоо авч иржээ. Өдгөө К.Хвин Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоонд ажиллаж байгаа юм.

 


Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • lnLmIVDJXlYhdNg (188.143.232.43)

    2016-10-15

    O3B7aj http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • sFoARfEvpurIUOJl (188.143.232.43)

    2016-10-15

    dGWMKa http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • xMlMlJPCVCohB (188.143.232.22)

    2016-08-13

    p3WSrc http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com