Цуврал халдлагын улмаас Франц-Английн шигшээ багуудын нөхөрсөг тоглолт цуцлагдлаа

 

Франц улсын Парис хотод болсон цуврал халдлага спортын ертөнцөд ч сөргөөр нөлөөлж байна. Өнгөрсөн долоо хоногт яг халдлага болж байхад Франц-Германы шигшээ багуудын нөхөрсөг тоглолт Парис хотод болж байсан. Харин Франц-Английн шигшээ багууд энэ долоо хоногт Парис хотод нөхөрсөг тоглолт хийх байсан ч цуцлагдсан аж.

 

Энэ талаар УЕФА-гийн (Европын хөлбөмбөгийн холбоо) удирдлага мэдэгдэхээ “Парис хотын “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд болсон Франц-Германы шигшээ багуудын тоглолтын үеэр дэлбэрэлтийн чимээ сонсогдож байсан. Харин бид болзошгүй аюулаас урьдчилсан сэргийлж, мягмар гарагт болох Англи-Францын шигшээ багуудын нөхөрсөг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна” гэсэн юм.

 

Ирэх онд Франц улсын 12 хотод хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн болно. Мөн дээрх тэмцээний урьдчилсан тоглолтууд Европ тивд болж байгаагаас гадна зохион байгуулагч Францын улсын шигшээ бусад орны хөлбөмбөгийн багуудтай нөхөрсөг тоглолтыг нутаг дээрээ зохион байгуулж байгаа.

 


Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)