Ирланд “Евро 2016”-д оролцох эрхээ авлаа

 

Ирэх онд хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн Франц улсад болно. Энэхүү тэмцээний сонгон шалгаруулалтанд буурал тивийн 52 улс есөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Харин хэсгийн шатнаас Англи, Чех, Исланд, Австри, Хойд Ирланд, Португал, Испани, Швейцарь, Итали, Бельги, Уэльс, Румын, Албани, Герман, Польш, ОХУ, Словак, Хорват, Туркийн шигшээ  эрхээ аваад байлаа.

 

Мөн хэсэгтээ гуравдугаар эзэлсэн есөн багаас Турк хамгийн өндөр чансаатай байсан учир шууд эрхээ авсан. Үлдсэн найман баг хоорондоо халз тоглож, ялсан дөрвөн баг нь “Евро 2016”-г зорих ёстой байлаа. Нэмэлт тоглолт хийсэн байгуудаас өчигдөр Унгар эрхээ авсан бол урд шөнө Ирланд өрсөлдөгч баг Бонсийн шигшээ хоёр тоглолтын нийлбэр дүн 3:1-ээр хожсон байна.

 

Ирланд айлын талбайд 1:1-ээр тэнцэхэд Брэди 82 дахь минутанд гоол оруулсан бол Боснийн шилдэг хөлбөмбөгч Э.Жеко 85 дахь минутанд тэнцээний гоолыг оруулсан. Харин урд шөнө Дублин хотод хариу тоглолт болоход талбайн эздээс “Сток Сити”-гийн ахмад хөлбөмбөгч У.Уалтерс 24, 70 дахь миунтанд хоёр гоол оруулж, шигшээ багаа гурав дахь удаагаа Европын аваргад оролцуулах эрхтэй боллоо. Ирландын шигшээ өмнө нь 1988, 2012 оны тивийн аваргад өрсөлдөж байлаа.

 

Харин өнөө шөнө Словени-Украйн, Швед-Данийн шигшээ багууд сүүлийн шийдвэрлэх тоглолтоо хийх юм.

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)