Аварга, арслангууд хоорондоо таарч барилдана
- 2015-11-17
- Спорт
- 0

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны сүүлийн башё кюүшюү арал дээр болж байна. Өчигдөр ес дэх өдрийн барилдаанд ёкозүна Какүрюү сэкиваки Точиозанд, озэки Котошёогикү маэгашира Окиноүмид өвдөг шороодсон. Харин энэ сард 69 дэх ёкозүна Хакухо Даваажаргал тун өнгөлөг байж, ганцаараа тэргүүлж байна. Тэрээр эхний есөн өдөр дараалан ялаад байгаа.
Өнөөдөр арав дахь өдрийн барилдаанд ёкозүна Какүрюү Ананд озэки Гоэйдо, ёзозүна Хакухо Даваажаргал сэкиваки Точиозан, ёкозүна Харумафүжи Бямбадорж озэки Котошёогикү, озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ сэкиваки Миёогирюү, Кисэносато маэгаширагийн 3 дахь бөх Тоёоншима, комүсүби Ёшизазэ м-1 Осунаараши, комүсүби Точиношин м-1 Ичножёо Ичинноров нар оноолт таарсан.
Энэ сард Монголын гурван аваргаас хоёр нь тэмцээний эхлэлийг тааруухан тавьсан. Гэхдээ ёкозүна Харумафүжи Бямбадорж яван чангарч, тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд явж байна. Харин ёзозүна Хакухо Даваажаргал барилдаан бүртээ ямар ч хий гаргалгүй, нэг ч унаагүй ганцаараа тэргүүлж байна.
Ер нь ёкозүна Хакухо Даваажаргал арваннэгдүгээр сарын башёд сайн барилддаг. Тэрээр аварга болсноосоо хойш долоон удаа кюүшюү арал дээр болдог башёд түрүүлжээ.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)