Бямба гарагийн үдэш “Манчестер Сити”-“Ливерпуль” тоглоно
- 2015-11-17
- Спорт
- 0

Буурал тивийн хөлбөмбөгийн лигүүд өнгөрсөн долоо хоногт амарсан юм. Учир нь 2018 оны дэлхийн аварга, 2016 оны Европын аваргын урьдчилсан тэмцээн явагдаж, тамирчид улсынхаа шигшээ багт тоглосон юм. Английн Премьер лигийн 2015-2016 оны улирлын арвангуравдугаар тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд болно.
Энэ тойрогт “Уатфорд”-“Манчестер Юнайтед”, “Вест Бромвич Альбион”-“Арсенал”, “Саутхэмптон”-“Сток Сити”, “Челси”-“Норвич Сити”, “Ньюкасла Юнайтед”-“Листер Сити”, “Суонси Сити”-“Баурнемоунт”, “Эвертон”-“Астон Вилла”, “Манчестер Сити”-“Ливерпуль”, “Тоттенхэм Хотспур”-“Вест Хэм Юнайтед”, “Кристал Палас”-“Сандерлэнд” багууд оноолт таарлаа.
Эхний арванхоёр тойргийн дараах байдлаар “Манчестер Сити”, “Арсенал” 26, “Листер Сити” 25, “Манчестер Юнайтед” 24, “Тоттенхэм Хотспур”, “Вест Хэм Юнайтед” 21 оноотой хүснэгтийг тэргүүлж байна.
Харин өнгөрсөн улирлын аварга “Челси” тун тааруухан тоглолтыг үзүүлж, 11 оноотой 16-р байрт явж байгаа аж. “Цэнхэрүүд”-ийн дасгалжуулагч Ж.Моуриньо багаа хангалтгүй удирдаж байгаа учир багийн эзэн нь түүнд 14 хоногийн хугацаа өгсөн. Гэсэн ч “Онцгой нэгэн” сүүлийн тойрогт даруухан “Сток Сити”-д 1:0-ээр ялагдаж, ажлаа өгөх нь бараг тодорхой боллоо.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)