Дугуйн спортын төрөлд 98 тамирчин Олимпийн эрх аваад байна
- 2015-11-17
- Спорт
- 0

Ирэх онд Бразил улсын Рио де Жанейро хотод зуны Олимпийн их наадам болно. Тус наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Дугуйн спортын хувьд ВМХ, уулын, бартаат, нарийн зам гэсэн дөрвөн төрлөөр тамирчид өрсөлдөнө.
Одоогийн байдлаар 31 оны 98 тамирчин эрхээ авсан. Тодруулбал Бразил 8, Австрали 7, Бельги, Колумб 6, Герман, Англи, Итали, Голланд, Испани 5, Швейцарь, Португал, Франц, Чех 4, Польш, Словени, ӨАБНУ 3, АНУ, Шинэ Зеланд, БНХАУ, Беларусь 2, Канад, Коста Рика, Эквадор, Этиофи, Иран, Япон, Мавритус, Мексик, Норвеги, ОХУ, АНЭУ-ын тус бүр нэг тамирчин Риогийн замд уралдах юм.
Дугуйн спорт нь зуны Олимпийн ууган төрлийн нэг юм. Анх 1896 онд Грекийн Афин хотод болсон орчин үеийн анхны зуны Олимпийн наадамд Францын тамирчин Пол Мэссон гурван алтан медаль хүртэж байлаа.
Мөн Францын дугуйчид өнөөдрийг хүртэл Олимпийн их наадмаас 41 алт, 27 мөнгө, 22 хүрэл, нийт 89 медаль хүртжээ. Харин Италийн тамирчид тэдэнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, 32 алт, 16 мөнгө, 9 хүрэл, нийт 56 медаль авсан аж.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)