Л.Месси “Арсенал”-д ирэх сураг гарлаа
- 2015-11-18
- Спорт
- 0

Өнөө цагийн хөлбөмбөгийн хөгжлийг тодорхойлж буй шилдэг тоглогчдын нэг бол Каталоны “Барселона” клубын Аргентин довтлогч Л.Месси юм. Харин тэрээр энэ улирлын эхэнд бэртэл авч, тодорхойгүй хугацаагаар талбайд гарахгүй байгаа. Мөн Испанид шүүхийн асуудалтай, татварын байгууллагын дарамт, Каталоны тусгаар тогтнол зэрэг олон зүйл “Барселона”-гаас явах шалтгаан болж байна.
Харин түүнийг Английн “Арсенал”-тай холбож эхэлсэн. Үүний зэрэгцээ А.Венгер бол манай гарагийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн мэргэжилтэн учир Л.Мессиг багтаа авч ирж чадна гэдэгт хэн ч эргэлзэхгүй аж.
Гэхдээ хамгийн гол зүйл нь мөнгө юм. Л.Месси Испанид тоглохдоо долоо хоногт 600.000 евро авдаг. Харин “Арсенал”-д ирвэл сарын 2.4 сая евро, жилд 18 сая евро авах сонирхолтой байгаа. Эсрэгээрээ “Их буучид” түүхэндээ авч үзээгүй “Аваргуудын лиг”-ийн цомыг “Эмиратес”-т авч ирэхийг түүнээс шаардана.
Дэлхийн хамгийн шилдэг, баян багуудын нэг “Арсенал” 175 сая еврогоор Л.Мессиг элсүүлж чадах ч Какагийн ирээдүй шиг төгсвөл харамсалтай зүйл болох билээ.

Г.Төмөр

Сэтгэгдэл (0)