Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нар даамын дэлхийн аваргад өрсөлдөж байна
- 2015-11-18
- Спорт
- 0

Даамын спортын төрөлд Голланд улс дэлхийд тэргүүлдэг. Иймд дэлхийн аварга шалгаргуулах тэмцээн тус улсад болдог аж. 2015 оны 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Голландын Эммен хотод болж байна. Уг тэмцээнд манай улсаас олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нар өрсөлдөж байгаа аж.
Одоогийн байдлаар Ази тивийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 1 хожил, 7 тэнцээ, 2 хожигдолтойгоор 9 оноогоор 13-р байр, Ази тивийн аварга, улсын зургаан удаагийн аварга, их мастер Ганбаатарын Ганжаргал 8 тэнцээ, 2 хожигдолтойгоор 8 оноогоор 17-р байрт жагсаж байна. Энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 25-нд өндөрлөнө.
М.Золбаатар

Сэтгэгдэл (0)