Монгол-Тайваны шийдвэрлэх тоглолт болно
- 2015-11-19
- Спорт
- 0

Буянт-Ухаа спортын ордонд болж буй Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд өнөөдөр БНСУ-БНХАУ, Монгол-Тайваны тоглолтоор өндөрлөнө. "Узбекстан-2016" тивийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө өрсөлдөж байгаа зүүн бүсийн шийдвэрлэх сүүлийн хариуцлагатай тоглолтууд 17.00, 20.00 цагуудаас болно.
Одоогоор хүснэгтийг БНХАУ 9 оноотой тэргүүлж эхэлсэн Тайвань, БНСУ 6, Монгол 3, ХонКонг 0 оноогоор жагсаж байна. Энэ удаагийн тэмцээнд оролцож буй ХонКонгийн баг дөрвөн тоглолт хийхдээ нэг ч хожил авч чадсангүй.
Манай шигшээ баг ХонКонгийг хожиж, БНСУ, БНХАУ-ын багуудад хожигдоод байна. Өнөөдөр Тайваны багтай сүүлийн шийдвэрлэх тоглолтоо хийнэ.
Монгол - ХонКонг 8:3
Монгол - БНСУ 3:7
Монгол - БНХАУ 1:4
Монгол - Тайвань
Хүснэгтийг БНХАУ тэргүүлж байна.
БНХАУ 9 оноо (3 тоглолт хийснээс 3 хожилтой)
Тайвань 6 оноо (2 тоглолт хийснээс 2 хожил, 1 хожигдолтой)
БНСУ 6 оноо (3 тоглолт хийснээс 2 хожил, 1 хожигдолтой)
Монгол 3 оноо (3 тоглолт хийснээс 1 хожил, 2 хожигдолтой)
ХонКонг 0 оноо (4 тоглолт хийснээс нэг ч хожил аваагүй)
С.Ням

Сэтгэгдэл (0)