Германы Канцлер А.Меркелийг заналхийлсэн үү
- 2015-11-19
- Спорт
- 0

Энэ өдрүүдэд шигшээ багуудын нөхөрсөг тоглолт болж байна. Гэхдээ Парис хотод болсон цуврал халдлагын улмаас зарим тоглолтууд хойшлогдсон. Тухайлбал Парис хотод явагдах байсан Франц-Английн шигшээ багийн тоглолт цуцлагдаж, Лондонд өчигдөр тоглосон.
Мөн Ханновер хотод Герман-Голландын шигшээ нөхөрсөг тоглолт хийх байсан. Гэтэл тэцмээн эхлэхээс хоёр цагийн өмнө Ханновер хотын төв цэнгэлдэх хүрээлэн рүү тэсрэх бөмбөг тээвэрласан машин нэвтрэх гэж байсныг хамгаалалтын ажилчид илрүүлсэн аж.
Иймд уг тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшуулсан гэдгээ зохион байгуулагчид мэдэгдсэн. Уг тоглолтыг Германы Канцлер А.Меркель үзэхээр суудлаа захиалсан гэнэ. Харин Германы цагдаагийн байгууллага түүний амийг хөнөөхөөр завдсан байж магадгүй хэмээн шалгалтыг үргэлжлүүлж байна.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)