Бямба гарагийн үдэш “Реал Мадрид”-“Барселона” тоглоно
- 2015-11-20
- Спорт
- 0

Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Энэ амралтын өдрүүдэд арванхоёрдугаар тойргийн тоглолтууд явагдах бөгөөд “Реал Мадрид”-“Барселона” багуудын тулаан үзэгчдийн сонирхлыг татаж байгаа аж.
Ээлжит “Эль Классико” Мадрид хотын алдарт “Сантьяго Бернабеу”-д явагдана. Бусад тоглолтын хувьд “Реал Сосьедад”-“Севилья”, “Эспаньол”-“Малага”, “Валенсиа”-“Лас Палмас”, “Депортиво ла Корнуа”-“Сельта Виго”, “Спортинг”-“Лавента”, “Гранада”-“Атлетик Бальбао”, “Реал Бетис”-“Атлетико Мадрид”, “Хетафье”-“Рио Валлекано” багууд оноолт таарсан.
Одоогийн байдлаар лигийн тэмцээнийг “Барселона” 27 оноотой тэргүүлж, “Реал Мадрид” 24 оноотой удаалж байна. Иймд Эзэн хааны баг талбай дээрээ “Барселона”-г хожиж чадвал гоолын зөрүүгээр нэгд бичигдэх боломжтой юм.
Үргэлж сонин содон зүйлээр олны анхаарлын төвд байдаг дээрх хоёр багийн тулаанд “Барселона”-гийн Л.Месси оролцох нь тодорхой болоогүй байна. Аргентин довтлогч гэмтэл авч бүтэн сар талбайд гарч чадахгүй болсон. Гэхдээ энэ долоо хоногийн сүүлээр Л.Мессиг ногоон талбайдаа эргэн ирнэ гэсэн мэдээлэл гарсан билээ.
М.Золбаатар

Сэтгэгдэл (0)