ОХУ-ын тамирчид ямар ч байсан Олимпийн наадамд оролцохоор боллоо

 

Зуны Олимпийн түүхэнд Оросын тамирчид АНУ-ын дараа орох өндөр амжилтыг үзүүлсэн. Гэхдээ Олимпийн наадам бүрт тус улсын тамирчид сэргээшийн асуудалд ордог нь нууц биш.

 

Энэ сарын эхээр ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид сэргээш хэрэглсэн тухай ноцтой мэдээл олон нийтэд хүрсэн. Тэднийг олон улсын Олимпын хороо шалгах тушаал авч тамирчдаас шинжилгээ авсан билээ. Мөн ОХУ-ын хөлбөмбөгийн дараагийн буюу 2018 оны ДАШТ эрхийг цуцлах шийдвэр гаргах өргөдөл хүлээн авснаа ч дуулгасан. Гэвч өчигдөр ОХУ-ын тамирчид цэвэр болохыг нь албаныхан баталж, Рио олимпын төлөө асуудалгүй өрсөлдөх боломжтой гэдгийг нь албан ёсоор зарлав.

 

Мөн Бразил, Бельги, Франц, Грек, Мексик болон Испани улсын тамирчдыг шалгуулах хүсэлтэй байгаагаа ОХУ мэдэгдсэн байна. Ирэх оны гуравдугаар сард болох эрүүл мэндийн шалгалтын өдрөөс өмнө эдгээр улс орны тамирчдыг шалгуулахыг хүссэн аж. Храин Аргентин, Болив, Украины хөнгөн атлетикийн тамирчид Риогийн олимпод оролцох эрхээ бүрэн дүүрэн “халааслаагүй” байна. Тиймээс олон улсын спортын сэргээшийн асуудал тойрсон олон мэдээ мэдээлэл хэвлэлийнхний анхаарлыг татсан хэвээр байна.

 

Одоогийн байдлаар "Рио 2016"-д усанд сэлэлтийн 21 зай болон тавцан дээрээс үсрэлтийн төрөлд 8, усны бүжгийн төрөлд 9 тамирчин оролцох эрхээ аваад байгаа аж.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)