“Боруссия Дортмунд” даруухан өрсөлдөгчдөө ялагдлаа

 

Германы хөлбөмбөгийн Бундеслигийн 2015-2016 оны улирал үргэлжилж банйа. Энэ амралтын өдрүүдэд 12-р тойргийн тоглолтууд явагдана. Харин урд шөнө энэ тойргийн эхний тоглолт “Боруссия Дортмунд”-“Хамбург” багуудын хооронд болов. Улирал эхэлнээс хойш “Бавари Мюнхен”, “Боруссия Дортмунд” гэсэн хоёр баг хүснэгтийг тасархай тэргүүлж байсан.

 

Талбай дээрээ тоглосон “Хамбург”-ээс П.Ласогга, Л.Толиби, П.Аубамеянг нар гоол оруулсан. Мөн зочин багаас М.Хуммелс нэр төрийн нэг гоол хийж, “Хамбург” 3:1-ээр өрсөлдөгч багаа хожсон юм.

 

Ингэснээр хүснэгтийг тэргүүлж буй “Боруссия Дортмунд” 9 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтой 29 оноотой байгаа бол “Бавари Мюнхен” 11 хожил, 1 тэнцээтэй 34 оноотой хүнэгтийг тэргүүлсэн хэвээр байгаа бол “Боруссия Дортмунд” нэг байр ухарч хоёрт бичигдэж байна.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)