Чиндаогийн Грапри тэмцээнд Монголын жүодчид өндөр амжилт үзүүллээ

 

Ирэх онд зуны Олимпийн их наадам болно. Рио де Жанейрог зорих жүдо бөхийн тамирчдын их сунгаа үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотод Гранпри тэмцээн болоход Японы баг тамирчид 5 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай багийн дүнгээр тэргүүлсэн. Харин Монголын шигшээ багийн бөхчүүд 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтай хоёрт, Азербайжан 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай гуравт бичигдлээ.

 

Манай улсын шилдэг жүдоч, анхны Олимпийн алт болон хошой медальт Н.Түвшинбаяр -100 кг-д шилдэг барилдаанаа үзүүлж, эхний тойрогт БНХАУ, хоёрт Израйл, гуравт Голланд, хагас шигшээд Германы бөхийг ялж, финалд үлдсэн.

 

Харин аваргын төлөө мөнхийн өрсөлдөгч Казахстаны М.Раковыг торгуулиар хожсон юм. Өмнө нь энэ бөхийг 2014 оны Азийн наадмын татами дээр ялж байсан бол энэ оны дэлхийн аваргад хожигдож байлаа.

 

Ийнхүү манай жүдочид энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцож, найман бөх Олимпийн эрхийн оноогоо нэмэх боломжтой болов. Мөн дээрх Гранпригаар Зүүн Азид болох цуврал тэмцээн эхэлж байна. Дараагийн Гранпри БНСУ-ын Чэжү арал дээр, Японы Токио хотод “Их дуулга” зэрэг тэмцээнүүдэд оролцоно. Харин Азийн цуврал тэмцээний дараа ирэх оны нэгдүгээр сараас өмнө дэлхийн жүдо бөхийн холбоо бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргана. Мөн ирэх он гараад Европын цуврал тэмцээнд манай жүдочид оролцох хуваарьтай байна.

 


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)