Даруухан “Листер Сити” лигийг тэргүүлж байна

 

Арвангурван тойргийн дараах байдлаар даруухан “Листер Сити” тэргүүлж байгаа бол Манчестер хотын хоёр баг араас нь нэхэж байгаа аж. Өнгөрсөн амралтын өдөр “Ливерпуль”-“Манчестер Сити” 4:1, “Тоттенхэм Хотспур”-“Вест Хэм Юнайтед” 4:1, “Эвертон”-“Астон Вилла” 4:0, “Листер Сити”-“Ньюкасл Юнайтед” 3:0, “Вест Бромвич Альбион”-“Арсенал” 2:1, “Манчестер Юнайтед”-“Уатфорд” 2:1, “Челси”-“Норвич Сити” 1:0, “Сток Сити”-“Саумхэмптон”-г 1:0-ээр хожиж, “Суонси Сити”-“Баурнемоунт” 2:2-оор тэнцлээ.

 

Өнгөрсөн улиралд аварга цол хүртсэн “Челси” энэ удаа тун хангалтгүй тоглолтыг үзүүлж байна. “Цэнхэрүүд” 13 тоглолт хийхдээ 4 хожил, 2 тэнцээ, 7 хожигдолтой, 14 оноотой дөнгөж 15-р байр бичигдсэн. Иймд дасгалжуулагч Ж.Моуриньо асуудалд орсон. Тэр энэ долоо хоногийг дуусгаад ажлаа өгч магадгүй юм.

 

Харин даруухан “Листер Сити” бүх томчуудыг ардаа орхин хүснэгтийг тэргүүлж эхэллээ. 13 тоглолтоос ганцхан хожигдсон тэд 28 оноотой болжээ. Гэхдээ энэ бол тайвшрах зүйл биш. Хэрэв тэд нэг л хожигдвол “Ман.Сити”, “Ман.Юнайтед”, “Арсенал” зэрэг томчууд алдааг нь ашиглан оноогоор тасарч мэднэ.

 

Английн Премьер лигийн 2015-2016 оны улирлын хүснэгт

 

 


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • chelsea (103.9.90.98)

    2015-11-23

    jose Mourinhog bid vldeesen.udahgui bvh zvil hewendee orno.ene mongolchuud hayamch baij bas yun manai ligiig yarihtai mantai savaagui nohoi sarand hutsna gej mongol ardiin zvir tsetsen vg baidag gesen