К.Роналду мэргэн буучдыг тэргүүлж эхэллээ

 

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2015-2016 оны улирлын хэсгийн тоглолт өндөрлөх шатандаа орлоо. Энэ өдрүүдэд хэсгийн тав дахь тоглолтууд боллоо. Өчигдөр шөнө Испанийн “Барселона”-Италийн “Рома”-г 6:1, Английн “Челси”-Израйлийн “Маккаби”-г 4:0, Германы “Бавари Мюнхен”-Грекийн “Олимпиакос”-ийг 4:0, Португалын “Порту”-Украйны “Динамо Киев”-ийг 2:0, ОХУ-ын “Зенит”-Испанийн “Валенсиа”-г 2:0, Белгийн “Гент”-Францын “Лион”-г 2:1-ээр хожиж, Германы “Байер Ливеркузен”-Беларусийн “БАТЭ” 1:1-ээр тэнцсэн юм.

 

Харин урд шөнө Францын “ПСЖ”-Шведийн “Мальмё” 5:0, Испанийн “Реал Мадрид”-Украйны “Шахтёр” 4:3, Германы “Вольфсбург”-ОХУ-ын “ЦСКА Москва” 2:0, Испанийн “Атлетико Мадрид”-Туркийн “Галатасарай” 2:0, Италийн “Ювентус”-Английн “Манчестер Сити” 1:0, Германы “Боурссия Мончебладхач”-Испанийн “Севилья”-г 4:2-оор хожиж, Английн “Манчестер Юнайтед”-Голландын “ПСВ Эйндховен” 0:0, Португалын “Бенфика”-Казахстаны “Астана”-тай 2:2-оор эвийн гэрээ байгууллаа.

 

Эхний таван тойргийн дараах байдлаар “Реал Мадрид”, “ПСЖ”, “Бенфика”, “Атлетико Мадрид”, “Ювентус”, “Манчестер Сити”, “Барселона”, “Бавари Мюнхен”, “Зенит Санктпетрбург” багууд шөвгийн 16-д тоглох эрхээ аваад байна.

 

Харин “В” хэсэгт хамгийн ширүүн өрсөлдөөн өрнөж, сүүлийн тойрогт багуудын хувь заяа шийдэгдэхээр болов. Энэ хэсэгт “Вольфсбург” 9, “Манчестер Юнайтед” 8, “ПСВ Эйндховен” 8, “ЦСКА Москва” 4 оноотой байна.

 

Мөн мэргэн буучдын жагсаалтыг “Реал Мадрид”-ын Португал довтлогч К.Роналду 7 гоолтой өнгөлж байгаа бол “Бавари Мюнхен”-ы Р.Левандовский, Т.Мюллер, “Барселона”-гийн Л.Суарез, “Зенит Санктпетрбург”-ийн А.Дюба 5 гоолтой түүний хойноос нэхэж байгаа юм. 2008 оноос хойш “Аваргуудын лиг”-ийн мэргэн буучаар К.Роналду, Л.Месси нар ээлжлэн тодорсон. Харин энэ улиралд Л.Месси гэмтлийн улмаас олон тоглолт өнжсөн бол К.Роналду уламжлал ёсоор мэргэн буучдыг тэргүүлж эхэллээ.

 

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)