МҮОХ-ны ерөнхийлөгч БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 

Өчигдөр Монголын үндэсний олимпийн хороонд төрөлжсөн сургалттай биеийн тамирын дунд сургуулийн урилгаар манай оронд зочлон, хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн БНСУ-ын Данжин хотын хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Ким Жинь-Сон болон бусад зочид төлөөлөгчид зочилж МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Монгол - Солонгос хоёр орны тамирчдын биеийн онцлог, техник, хангамж зэргээр санал солилцож, цаашид тамирчидаа солилцож, хамтарсан бэлтгэл хийн, Олимпийн аварга төрөн гартал дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

Солонгосын талаас нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй өсвөрийн тамирчид манай оронд хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд ирэх өдрүүдэд хоёр орны тамирчдын дунд олон улсын тэмцээнийг зохион байгуулах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)