К.Роналду Испанийн дээд лигт 234 дэх гоолоо оруулав
- 2015-12-03
- Спорт
- 0

Өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгч К.Роналду 2009 оны намраас Испанийн “Реал Мадрид” клубт тоглож байгаа. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр Ла лигийн энэ улирлын 13 дахь тойрогт учраа таарсан “Эйбар”-ын хаалган нэг гоолыг хийж, тус лигт нийтдээ 234 дэх гоолоо оруулжээ. Ла лигийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг К.Роналдугийн мөнхийн өрсөлдөгч Л.Месси 290 гоолтой тэргүүлдэг.
Харин Т.Зарра 251, У.Санчес 234, Р.Гонзалес 228, А.Де Стефано 227, С.Родригес 223, Кунин 219, Пачино 210, Э.Суарез 195 гоол оруулж, эхний аравт бичигддэг.
2009 оны зун Эзэн хааны “Реал Мадрид” клуб дуулиант наймаа хийж, Португалын К.Роналдуг Английн “Манчестер Юнайтед”-аас, Бразилийн Какаг Италийн “Милан”-аас, Испанийн Х.Алонсог Английн “Ливерпуль” клубээс худалдан авч байлаа. Эдгээр наймааны үр дүнд 2013-2014 оны улирлын “Аваргуудын лиг”-т “Реал Мадрид” түрүүлсэн.
К.Роналду Испанид ирээд 2012 онд “Ла лиг”, 2011, 2014 онд Испанийн цом, 2012 онд Супер цом, 2014 онд Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цом, Клубуудын дэлхийн аваргын алтан медаль хүртээд байна.
М.Золбаатар

Сэтгэгдэл (0)