Хүндийг өргөлтийн төрөлд 107 орны 173 тамирчин Олимпийн эрхээ аваад байна

 

Ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотноо зуны Олимпийн ХХХI дэх наадам болно. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон спортын хамгийн том баяр наадамд оролцох баг тамирчдын сонгон шалгаруулалт үргэлжилж байна.

 

Хүндийг өргөлтийн төрөлд одоогийн байдлаар 107 орны 173 тамирчин Олимпийн эрхээ авсан. Тодруулбал Беларусь, БНХАУ, Казахстан, БНАСАУ, ОХУ 10, Колумб, Египет 9, Индонези, БНСУ, Тайвань, Украйн 7, Армени 6, Иран, Молдав, Узбекистан 5, Азербайжан, Герман, Япон, Польш 4, Франц, Гүрж, Мексик, Румын, Испани, Турк, АНУ, Венесуэль, Вьетнам 3, Доминикан, Эквадорын тус бүр хоёр тамирчин Риод өрсөлдөх эрхийг аваад байна.

 

Өнгөрсөн сарын 20-ноос 28-ны өдрүүдэд АНУ-ын Хьюстон хотод хүндийг өргөлтийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Олимпийн эрх олгох тус харицлагатай тэмцээнд БНХАУ 6 алт, 4 мөнгөн хүртэж багийн дүнгээр тэргүүлсэн. Харин ОХУ 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл, Казахстан 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл, БНАСАУ 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальтай удаах байруудыг эзэлсэн юм.


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)