Н.Төгсцогтын нэг ч ялагдаагүй цуврал үргэлжилсээр

 

Монголын боксын тамирчдаас 17 настайдаа дэлхийн аваргын мөнгө, 20 настайдаа Олимпийн мөнгөн медаль хүртсэн гавьяат тамичрин Н.Төгсцогт өдгөө мэргэжлийн рингэнд тулалдаж байгаа. Тэрээр энэ оны гуравдугаар сард анхны тулаанаа хийхдээ өрсөлдөгчөө нэг минут хүрэхгүй хугацаанд хүнд цохилтоор ялж шуугиан тарьсан.

 

Мөн түүнээс хойшхи хоёр тулаанд өрсөлдөгч бүрээ хугацаанаас нь өмнө ялсан юм. Харин дөрөв дэх тулаанаа өчигдөр хийж хоёрдугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялсан байна. Ийнхүү Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд нэг ч ялагдаагүй цувралаа үргэлжлүүлж чадлаа.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.57.93.207)

    2015-12-04

    Paah yamar mundag yumbe. Tsaad ursuldugch nar ni sain u muu yu gedegt bas bn. Neg ch yalagdaj bgagui humuustei uzeed yalj bga bol jinhene mundag. Togloltii ni yaj uzeh ve yamar site.aas