“Аваргуудын лиг”-ийн сүүлийн 20 жилийн шилдэг гарааны тоглогчид
- 2015-12-04
- Спорт
- 0

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2015-2016 оны улирал үргэлжилж байгаа. Дэлхийн олон сая үзэгчдийн дуртай энэхүү тэмцээн нь анх 1955-1956 онд гараагаа эхэлж байсан.
Түүнээс хойш Португалын Эйсибио, Испанийн А.Де Стефано, Голландын Й.Круфф, Английн Б.Мур, Б.Чарльтон, Италийн Р.Бажжо, Бразилийн Ромаиро, Голландын М.Ван Бастен, Германы Р.Феллёр, Францын З.Зидан, Португалын Л.Фигу, Германы О.Кан, Английн С.Жеррард, Украйны А.Шевченко, Кот И‘вурын Д.Дрогба, Камеруны С.Это, Португалын К.Роналду, Аргентины Л.Месси зэрэг үе үеийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчид энэхүү тэмцээнд түрүүлж байсан.
Тус тэмцээн өмнө нь “Европын цом” нэртэй байсан ч 1992-1993 оны улиралд “Аваргуудын лиг” хэмээн нэрээ өөрчилж, шинэ системээр явагдах болсон.
УЕФА (Европын хөлбөмбөгийн холбоо) тус тэмцээний сүүлийн 20 жилийн хамгийн шилдэг багийг нэрлэжээ. Энэ удаа гарааны 11-д хаалгач Испанийн “Реал Мадрид”-ын И.Касильяс, хамгаалагчаар “Бавари Мюнхен”-ы Ф.Лам, “Барселона”-гийн К.Пуйоль, “Милан”-ы А.Неста, “Реал Мадрид”-ын С.Рамос, хагас хамгаалагчаар “Барселона”-гийн А.Иньеста, Шави, “Ливерпуль” клубын С.Жеррард, довтлогчоор “Арсенал”-ын Т.Анри, “Барселона”-гийн Л.Месси, “Реал Мадрид”-ын К.Роналду нар багтжээ. Харин сэлгээнд хаалгачаар “Ювентус”-ийн Ж.Буффон, хамгаалагчаар “Челси”-гийн Ж.Терри, “Ювентус”-ийн П.Недвед, хагас хамгаалагчаар “Барселона”-гийн Роналдиньо, “Реал Мадрид”-ын З.Зидан, довтлогчоор “Милан”-ы Кака, “ПСЖ”-ийн З.Ибрагимович нар нэрлэгдсэн аж.

М.Золбаатар

Сэтгэгдэл (0)