Л.Месси шилдэг сагсан бөмбөгч С.Карригийн хөгжөөн дэмжигч
- 2016-03-05
- Спорт
- 0

Өнөө цаг үед хөлбөмбөгт Каталоны “Барселона” багийн Аргентин довтлогч Л.Месси, сагсан бөмбөгт “Голден Стэйт Уорерз”-ийн Америк тоглогч С.Карри нар хамгийн шилдэг нь байна. Харин Л.Месси “Улаан үст” С.Карригийн хөгжөөн дэмжигч гэдгээ интернэт хуудсаар дамжуулж харуулжээ. Тэрээр С.Карри өмсгөлийг барьсан зургаа өөрийн “Фэйсбүүк” хуудсанд байршуулжээ.
Л.Месси хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн шилдэг амжилтыг үзүүлээд байна. Тэрээр “Барселона” багийн хамтаар 2006, 2009, 2011, 2015 онд “Аваргуудын лиг”-т түрүүлж, 2009, 2010, 2011, 2012 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгч, 2014 онд Бразил улсад болсон дэлхийн аваргын тэмцээнд шигшээ багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртэж, тус тэмцээний шилдэг тоглогч болж байлаа.
Харин С.Карри NBA-ийн өнгөрсөн улирлын аварга, шигшээ тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, 2014-2015 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, хоёр удаагийн Бүх оддын тоглолтын гишүүн, 2015 онд бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгдэж, АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ “Мөрөөдлийн баг”-ийн хамтаар “Турк 2010”, “Испани 2014” дэлхийн аваргад түрүүлсэн юм.


М.Золбаатар

Сэтгэгдэл (1)
(112.72.12.5)
saihoon saihan yu gehew de