“Их дуулга”-ын хоёр дахь өдөр Ц.Мөнхзаяа шагналт байр эзэллээ
- 2015-12-05
- Спорт
- 0

Японы Токио хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд болж байна. Олимпийн эрхийн оноо олгох энэ оны сүүлийн тэмцээнд 91 орны эрэгтэй, эмэгтэй 476 тамирчин өрсөлдөж байгаа аж. Өчигдөр эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д Азийн наадмын аварга ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Д.Сумьяа нар хүрэл медаль хүртсэн.
Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д Олимп, дэлхийн аваргы хүрэл медальт гавьяат тамирчин С.Ням-Очир гуравдугаар торйогт, ОУХМ Г.Одбаяр хоёрдугаар тойрогт ялагдсан. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Цэрэннадмид хоёрдугаар тойрогт ялагдсан бол дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Ц.Мөнхзаяа эхний тойрогт гоц мөргөж, хоёрт Голландын А.Ван Емденд ялагдсан. Гэхдээ дагах барилдаанд Австрийн К.Хаескерг ялж, хүрэл медалийн төлөө ОХУ-ын Е.Волковад ялагдаж, шагналт тавдугаар байр эзэллээ
Ийнхүү бага дэлхийн аварга гэж нэрлэгддэг “Их дуулга” тэмцээнээс манай жүдочид хоёр хүрэл медаль хүртээд байна. Маргааш сүүлийн өдөр хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн алт, мөнгөн медальт, Азийн наадмын аварга Н.Түвшинбаяр -100 кг-д барилдана. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт энэ оны Азийн аваргын хүрэл медальт Тажикстаны С.Сайдовтай барилдана.

М.Золбаатар

Сэтгэгдэл (1)
(103.26.194.221)
Hudal.mn