“Монгол туургатан” боксын тэмцээн гурван өдөр үргэлжилнэ

 

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” нь 2015 онд бие бялдарын болон оюуны хүчээр дэлхийд гайхагдах монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой байгуулагдсан билээ. Тус нийгэмлэгээс анх удаагаа Монгол туургатаны боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хотноо энэ сарын 12,13,14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна.

 

Тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах коммисын даргаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар, 2008 оны олимпийн алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа юм. Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатан дор өргөн дэлгэрүүлэн хөгжүүлж, таниулан сурталчлахаар ийнхүү Монгол туургатны боксын анхдугаар тэмцээнийг хийхээр бэлтгэл ажлаа базаагаад эхэлж байгаа.

 

Тэмцээнд Монгол, ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува улсын 18-40 насны шилдэг боксчид олон улсын AIBA дүрмийн дагуу оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Тус тэмцээнд 49кг, 52кг, 56кг, 64кг, 69кг нийт 6 жин тус бүрт шилдэг дөрвөн тамирчин оролцоно. Тэмцээний шагналын сан нь Азийн орнуудын дунд зохиогдож байсан тэмцээнүүдээс өндөрт тооцогдох мөнгөн шагналтай юм байна. Тухайлбал,зургаан жин тус бүрд цомын эзэд тодрох бөгөөд Гранпри шагналын эзэн 750 крат сорьцтой шилжин явах алтан цомыг гардан авах юм байна. Мөн  жин тус бүрд нэгдүгээр байрт шалгарсан боксчин алтан медаль, өргөмжлөл 1500 ам.долларын эзэн болох бол хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 1000 ам.доллар, гуравдугаар байр, хүрэл медаль, өргөмжлөл, 500 ам.долларын шагнал хүртэнэ. 

 

Тус тэмцээнд

 

Монгол улсаас 49 кг: Г.Ган-Эрдэнэ, Г.Ариунболд, М.Чухал-Эрдэнэ, Т.Жалдасбек

 

52 кг: М.Гандулам, А.Нурлан, Б.Төмөрхуяг, Х.Энх-Амар

 

56 кг: Э.Цэндбаатар, Э.Идэрхүү, Б.Мишээлт, Х.Тулга

 

60 кг: Д.Отгондалай, Б.Жавхлан, О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн

 

64 кг: Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, Ц.Отгон-Эрдэнэ

 

69 кг: Б.Түвшинбат, О.Батзориг, З.Энхзориг, Д.Давааням

 

Өвөр Монгол: 49 кг Маргад, 56 кг Намир, 60 кг Ялалт, 64 Хөх-Уул, 69 кг Хашчулуун

 

Халимаг: 52 кг Александр Нимгиров, 64 кг Чингис Боктаев, 69 кг Семён Емкинов

 

Тува: 49 кг Артыш Соян, 52 кг Монге Донгок, 56 кг Ертине Дамба, 60 кг Кежик Болат-Оол, 64 кг Начин Чамбалдо, 69 кг Артыш Саян

 

Буриад: 49 кг Баатар Сагупшев, 52 кг Баатар Раднаев, 56 кг Антан Харханов, 60 кг Бямба Ханхаев, 64 кг Баяр Будашкова, 69 кг Назар Просяников

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • GENREX" (150.129.143.168)

    2015-12-06

    BI"XUBIDAA"OROC"YLC"DAXIN"BOCNO"GEDEGT"NAIDAXGYI"BAINA"1945"ONI"4"19

  • MARSSTEFINSOB"HIL" (150.129.143.168)

    2015-12-06

    MONGOLD"BYX"XAAD"XATAD"BAIGAA"ZAGT"TED"YYRD"ORSHYYLAGDAX"BOLNO"1945"4"29

  • REXARD"ZORGE" (150.129.143.168)

    2015-12-06

    XALXIN"GOLIN"DAIN"BOL"ZOBXON"XAANT"ZACAGLALIN"TYLAAN"BI"JIFEND"BAINA"1945"4"12

  • MARSHIL"JYKOB" (150.129.143.168)

    2015-12-06

    BID"AMERIKIN"MARSHILSMUS"JON"MARKUSEG"ENE"OROLZBOL"DEMJINE"1945"ONI"4"7

  • MARSJIL"CTALIN" (150.129.143.168)

    2015-12-06

    NAMAIG"YXEX"YED"NIIGEM"TER"CHIGEEREE"OORCHLOGDONO"BID"JIFENI"XAANIG"YYRD"ORSHYLNA"1945"3"7

  • BORMAN"BAATARXYY (150.129.143.168)

    2015-12-06

    BID"XAAN"CHINGICIG"BAIGAA"ZAGT"XALXIN"GOLIN"DAINIG"XIIBEL"XEZYYDNE"1945"4"30

  • MARSHIL"L"I"BREJNEB" (150.129.143.168)

    2015-12-06

    MONGOLD"XATAN"XAAN"ELEZBETA"ZYBAAMED"BAIGAA"MINI"EMEE"EEJ"BID"BAILDXAD"BELEN"1945

  • MARSHIL"ZEDENBAL" (150.129.143.168)

    2015-12-06

    XATAN"XAAN"ELEZEBETEA"AMID"MINI"XAIRTAI"OXIN"BID"DIILNE"1945"5"23

  • MARSHILSMUSE"ABGUCTINE (150.129.143.168)

    2015-12-06

    BID"ANGILIIN"XATAN"ZYBAAMED"ELIZEBETA"XAANT"TOR"TOGTOONO"BI"XYY"N"TYCLANA"1945"1"2

  • MARSHIL"DEMID (150.129.143.168)

    2015-12-06

    BID"XEZEE"NEGEN"ZAGT"XAANT"ZACAGLAL"TOGTOONO"1945"ONI"1"CAR"29

  • LYBCAN"DYGER"ERDENEBAT (150.129.143.168)

    2015-12-06

    1945"1CARIN"27"NOXOR"FYRER"TA"XER"XEREG"DAINCH"GEDEGEE"XARYYLLAA"XARIN"MONGOLD"MARSHIL"DEMID"XAANT"ZACAG"TOGTOOX"TALAAR"ID"SHYYGIJ"EXELLEE"ANGELIN"1"XATAN"XAAN"ZYBAAMID"TYGEI"GEX"XATAN"XAAN"DAXIN"XAANT"XACAGLAL"TOGTOOX"BODOLTOI"BAINA