“Бавари Мюнхен”-д том сургамж өглөө

 

Германы хөлбөмбөгийн Бундеслигийн 2015-2016 оны улиралд “Бавари Мюнхен” нэг ч ялагдаагүй байсан. Харин өнгөрсөн амралтын өдөр 15-р тойргийн тоглолтууд болоход “Боруссия Мончебладхач”-“Бавари Мюнхен” 3:1, “Шальке 04”-“Ханновер 96” 3:1, “Майнц”-“Хамбург” 3:1, “Херта”-“Байер Ливеркузен” 2:1, “Боруссия Дортмунд”-“Вольфсбург” 2:1, “Аусбург”-“Кёльн”-г 1:0-ээр хожиж, “Инголшдат”-“Хоффейнхэм”-тэй 1:1-ээр тэнцлээ.

 

Тус улсын лигийн тэмцээнд хамгийн олон удаа түрүүлж, хамгийн олон дээд амжилт эзэмшдэг “Бавари Мюнхен” клуб энэ улирал эхэлнээс хойш 13 хожиж, 1 тэнцээд байв. Ялагдал гэдгийг бараг мартаад байсан тэдэнд “Боруссия Мончебладхач” том сургамж өглөө.

 

Талбайн эздээс О.Уэйнтед 54, Л.Стинди 66, Ф.Жонсон 68 дахь минутанд тус бүр нэг гоолыг орулсан. Харин зочин баг “Бавари Мюнхен”-ээс Ф.Рибери 81 дэх хоромд нэр төрийн нэг гоолыг хийсэн юм. “Мончебладхач” улирлын эхний таван тоглолт дараалан хожигдоод байсан ч түүнээс хойш 8 хожил, 2 тэнцээ авч, гайхалтай эргэн ирэлтийг хийж чадлаа.

 

Гэхдээ “Бавари Мюнхен” хожигдсон ч 40 оноотой энэ улирлын хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Боруссия Дортмунд” 35, “Боруссия Мончебладхач” , “Херта” 26, “Вольфсбург” 25, “Шальке 04” 24 оноотой удаалж байна.

 

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)