Сагсан бөмбөгийн алтан үеийхэн оролцох “Мастер лиг”

 

        MBA холбооноос энэ 12 сарын сүүлээр Мастер лигийг зохион байгуулах гэж байна. Спортын төв ордон болох энэ тэмцээнд Монголын сагсан бөмбөгийн анхдагч алтан үеийн шилдэг тамирчид дахин талбайд иргэн ирж үзэгч сагсан бөмбөгчдийн нүдийг хужирлах аж. Өөрөөр хэлбэл 1994-2007 оны хооронд тоглож байсан анхны мэргэжлийн лигийнхэн буюу MBA-гийн шилдгүүд дахин бүрэн бүрэлдэхүүнээрээ, тухайн үеийнхээ багийн нэрээр тоглох гэж байгааг сагсан бөмбөгийн хорхойтнуудад дуулгахад таатай байна. Мастер лиг амралтын өдрүүдэд 2 сар үргэлжилнэ.

 

Л.Алтангэрэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)