Самбо бөхийн Азийн АШТ-д Монголчууд бүгдээрээ медалийн тавцанд

 

Казахстаны Атырау хотноо болж 26 орны 458 тамирчин өрсөлдлөө. Насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн ангиллаар явагдсан энэ тэмцээнд Монгол Улсаас 10 тамирчин оролцож бүгдээрээ медалийн эзэн болсон байна. Охидын 52 кг-д Б.Хорлоодой, залуучуудын эмэгтэй 48 кг-д Б.Бадмаа, залуучуудын 57 кг-д П.Алтанбагана, Б.Самбууням нар Азийн аварга цол хүртэж, охид болон залуучуудын насны ангилалдаа Монгол Улсын баг тус бүр III байрт шалгарав.

 

Бусад медальтнуудыг танилцуулвал: Охидын +75 кг О.Энхчимэг мөнгө, хөвгүүдийн 52 кг-д Л.Өнөболд хүрэл, залуучуудын 48 кг-д Ч.Мягмаржав хүрэл, 52 кг-д Э.Гантогтох хүрэл, насанд хүрэгчдийн 57 кг-д Г.Мөнхбат мөнгө, байлдааны самбо бөхийн 57 кг-д Э.Эрдэнэсүх мөнгөн медаль хүртжээ.

 

Мөн тэмцээний шилдэг шүүгчээр Монголын олон улсын шүүгч, Сонгинохайрхан дүүргийн БТСГ-ын дасгалжуулагч Б.Хаштогтох шалгарсан байна.

 

Ssport.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (150.129.140.242)

    2015-12-14

    Tsag zav barsan iim sportoor yadag bn aa